Дэлхийн улс түмнүүдийн соёлын харилцааг хөгжүүлэх, славян ард түмний түүх, соёлыг түгээн дэлгэрүүлэх, олон улсын түвшинд кино урлагийг хөгжүүлэх зорилго бүхий телевиз, киноны “Славянски приказки” зургадугаар наадам Софи хотод энэ сарын 07-10-ны өдрүүдэд зохион байгуулагдав.
Кино наадамд 20 орчим орны кино найруулагчдын 120 гаруй баримтат болон уран сайхны кино оролцсоноос тэргүүн шагналыг Болгарын найруулагч Ангел Бончевийн “Аврагч эмч” баримтат кино хүртэж, манай найруулагч Б.Баярын “Рашаан хад” баримтат кино наадмын “Алтан сарнай” тусгай шагнал хүртэв. Найруулагч Б.Баяр кино наадмын үйл ажиллагаанд оролцоход ЭСЯ-ны зүгээс дэмжлэг туслалцаа үзүүлсэн аж.