Будаг шингэлэгч үнэртэж мансуурсан хэрэг гарчээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-10-22

Өсвөр үеийнхэн ахуйн хэрэглээний газ үнэрлэх, элдэв үнэртэй химийн бодис үнэрлэж мансуурах, улмаар амиа алдах тохиолдол гарсаар байна. Тухайлбал, энэ сарын 19-ны  өдрийн 22:00 цагийн орчимд 16-17 настай эрэгтэй хүүхдүүд, ОХУ-д үйлдвэрлэсэн будаг шингэлэгч үнэртэж мансуурсан байжээ. Цагдаагийн байгууллагаас уг хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.