"Хөмөргөн гурвалжин” жүжиг Юнескогийн тайзнаа тоглоно

С.ЭРДЭНЭБАТ (сэтгүүлч)
2019-01-10

Монгол Улсын ардын багш, доктор С.Дуламын цомнолоор "Хөмөргөн гурвалжин” гэдэг бүжгэн жүжгийг уран бүтээлчид бүтээсэн билээ. Энэ бүжгэн жүжиг хадны сүг зурагнаас сэдэвлэсэн бөгөөд Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг Дэл уул дахь дөрвөлжин булшны хадны зургаас энэ санаагаа баяжуулсан тухай доктор С.Дулам хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьджээ. "Хөмөргөн гурвалжин” гэдэг нь уруугаа харсан гурвалжин  тамга буюу хар тэнгэрийн язгуур хэмээн С.Дулам доктор тайлбарласан байна. Энэ нь Монгол бөө нарын барьдаг хэнгэргийн дүрс гэж энэ өгүүлэлдээ дурьджээ."Хөмөргөн гурвалжин” жүжгийг 2016 онд анх тайзнаа тавьж байсан юм. Тэгвэл "Хөмөргөн гурвалжин” жүжгийг Юнескогийн тайзнаа тавихаар төлөвлөж буй ажээ. Энэ талаар төслийн удирдагч МУСТА Ш.Эрдэнэцэцэгээс тодруулахад “"Хөмөргөн гурвалжин” жүжгийг Юнескогийн тайзнаа тавихаар төлөвлөж байгаа. Гэхдээ хэзээ тоглогдох тов гараагүй байгаа гэнэ.