ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Зөвлөгөө: Та сүрьеэ өвчнөөс сэргийлж чадна

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-07-24

Сүрьеэгээс урьдчилан сэргийлэх арга

  • Сүрьеэгийн эсрэг вакцин хийлгэх
  • Биеийн дархлааг сайн байлгах
  • Халдвартай сүрьеэтэй хүмүүсийг эрт илрүүлж, төгс эмчлэх

 

Сүрьеэгээр ямар эрхтэн өвчилдөг вэ?

Сүрьеэгийн нянгаас болж гэмтдэггүй эрхтэн гэж байдаггүй ч өвчилсөн хүмүүсийн ихэнх нь уушгины сүрьеэгээр өвчилсөн байна. Учир нь сүрьеэ өвчин голдуу амьсгалын замаар халдварладаг.

 

Сүрьеэгээр өвчлөхөд нөлөөлөх хүчин зүйлүүд

·  Тэжээл багатай чанаргүй хооллолт

·  Архи хэтрүүлэн хэрэглэх

·  Тамхи татах

·  Чихрийн шижин

·  Шимэгч хорхойн халдвар

·  Архаг хууч өвчнүүд

·  Орон байрны нөхцөл муу байх

·  Ажлын нөхцөл муу байх

Зөвхөн уушгины сүрьеэгээр өвчилсөн, цэрний шинжилгээнд нь сүрьеэгийн нян эерэг байгаа хүн ханиах, найтаах, ярих, дуулах үед сүрьеэгийн нян агаарт цацагдаж бусдад халдвар тараах боломжтой.

 

Уушгины сүрьеэгээр өвчилсөн үед дараах шинж тэмдэг илэрнэ

·  2 долоо хоногоос дээш хугацаагаар ханийлгах

·  Цээжээр өвдөх

·  Цустай буюу цэртэй ханиах

·  Бие суларч ядрах, халуурах

 

СҮРЬЕЭ ЭДГЭРДЭГ ӨВЧИН

Нэгэнт сүрьеэ өвчний халдвар авсан бол та сандрах хэрэггүй. Сүрьеэ эдгэрдэг өвчин. Сүрьеэ өвчнөөр хэн ч өвчилж болно. Та дараах санамжийг анхааралтай уншиж мөрдөөрэй.

·  Та эмчийн хяналтанд сүрьеэгийн эсрэг эмийг 6-12 сар хүртэлх хугацаагаар уух шаардлагатай.

·  Эмчилгээний явцад эмийн гаж нөлөө илрэх, удаан хугацаагаар эм уух нь танд төвөгтэй санагдаж болох ч энэ нь таны эдгэрэх цорын ганц зөв арга юм.

·  Та эмчийн зөвлөсний дагуу хяналтын шинжилгээг цаг тухайд нь өгч эмчилгээний явцын тухай асуух боломжтой.

·  Ар гэрийн ойр дотны хүмүүсээ харъа аймаг, дүүргүүдийн сүрьеэгийн диспансерт шинжилгээнд хамруулаарай.