“Цагаан могойн домог” Улаанбаатар тоглогдлоо

Б.БУНДХОРОЛ (сэтгүүлч)
2018-09-09

Улаанбаатар хотод болж буй Хятадын соёлын өдрүүдийн хүрээнд “Цагаан могойн домог” жүжиг 09-р сарын 07-ны үдэш Улаанбаатар хотын соёлын төв өргөөнд тоглогдлоо.

Энэхүү жүжиг нь Сычуань, Чүнчин зэрэг Хятадын баруун өмнөд газар нутагт өргөн дэлгэрсэн төдийгүй “Царай хувиргах”, “Гал үлээх” зэрэг аргаар урлагийн дүрийг бүтээдгээрээ Хятадын дуулалт жүжгийн түүх болон Хятадын соёлын түүхэнд өвөрмөц байр суурийг эзэлдэг байна. Мөн энэхүү жүжиг нь Хятад ардын хайр сэтгэлийн дөрвөн том домгийн нэг юм.

“Цагаан могойн домог” нь Сычуань жүжгийн сонгодог хэлбэр бөгөөд тус жүжигт хүний дүртэй болсон могой шулам Бай Сүжэнь болон эгэл жирийн хүн Шюй Шянь хоорондын хайр сэтгэлийн түүхийг хүүрнэсэн байдаг аж.

Сычуань жүжгээр дамжуулан Монгол үзэгчдэд Хятадын соёлын олон төрлийг харуулахыг зорьсон аж.