ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ХБИ-ий хөдөлмөр эрхлэлтийг дэмжих мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэж байна

O.Admin
2024-04-17

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (Жайка)-тай хамтран “Монгол Улс дахь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл”-ийг 2021-2025 он хүртэлх хугацаанд хэрэгжүүлж байгаа билээ.

Өнөөдрөөс эхэлсэн тус төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтэд дэмжлэг үзүүлэн ажиллах хүний нөөцийг бэлтгэх зорилгоор Ажлын байрны дадлагажуулагч бэлтгэх долоо дахь сургалтыг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас дөрвөн өдрийн хугацаатайгаар зохион байгуулж байна.

ХБХХЕГ-ын дарга Ц.Нямсүрэн, ЖАЙКА байгууллагын “Монгол Улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тогтвортой хөдөлмөр эрхлэлтийн тогтолцоог бэхжүүлэх төсөл”-ийн ахлах зөвлөх Чиба Хисао нар нээж үг хэлсэн бол ХНХЯ-ны мэргэжилтэн Б.Болороо Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн хууль тогтоомжийн мэдээлэл хүргэсэн юм.

May be an image of 1 person and text

Сургалтад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллага, аж ахуй нэгж байгууллагад ажиллаж буй болон цаашид энэ чиглэлээр үргэлжлүүлэн ажиллах сонирхолтой хүмүүс хамрагдаж байгаа юм.

May be an image of 6 people and people studying

Хөдөлмөрийн зах зээлд ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор ААНБ болон ХБИ-ийг холбон зуучилж, талуудад дэмжлэг үзүүлэх мэргэшсэн хүний нөөц буюу ажлын байрны дадлагажуулагчийг бэлтгэнэ.