ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Вифеорон” лааг хэрэглэж болно, болохгүй

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-11-19

Өнөөдөр өглөө 11:00 цагаас ЭМЯ болон, "Энто" компанийн төлөөлөл сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хоёр тал хоёулаа ханиад томууны үед эцэг, эхчүүдийн өргөнөөр хэрэглэдэг “Виферон” лааны талаар мэдээлэл өгсөн юм. ЭМЯ-наас энэхүү лааг дархлаа бууруулдаг болохыг тогтоосон. ДЭМБ-аас зөвшөөрдөггүй, эмчилгээний үр дүн нь батлагдаагүй, олон улсад судлагдаагүй хэмээсэн юм.

Тэгвэл  "Виферон" лааг импортлогч "Энто" компанийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Баянмөнх, өмгөөлөгч Алтангадас нар ямар ч аюулгүй хэмээн мэдээлж, өөрсдийнхөө бүтээгдэхүүнийг хамгаалсан юм. Хоёр талын байр суурийг ямар нэг дүгнэлтгүй хүргэж байна.

н.Цэцэгээ:  “Виферон” лааг томуу өвчний үед хэрэглэх заавар байхгүй

ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын эм вакцин, био бэлдмэлийн бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтэн

- Энэ эмийн эмчилгээний идэвхи, чанар аюулгүй байдлын асуудлыг ЭМЯ-наас Ажлын хэсэг гаран судалж байна. Эхний ээлжинд ханиад томууны үед тус бэлдмэлийг хэрэглэх нь ямар нэг үр нөлөөгүй болохыг тогтоосон. ДЭМБ-аас ч албан ёсоор зөвшөөрдөггүй. Улсын эмнэлэгт боломжийн үнэтэй эм нэвтрүүлэх хүрээнд хэрэгжсэн төслийн хүрээнд анх  энэ эмийн чанар, аюулгүй байдлын асуудал хөндөгдөж эхэлсэн. Тус эмийн талаарх ЭМЯ-нд ирүүлсэн тайлангаас харахад,  ууж хэрэглэх болон шулуун гэдсэнд хэрэглэх нь үр дүнтэй гэсэн хангалттай нотолгоогүй гэж дурдсан байгаа. Томуу өвчний үед хэрэглэх зааваргүй эм байгаа юм.

н.Баянмөнх: ОХУ-д  20 жил хэрэглэхэд ямар ч гаж нөлөө илрээгүйг эрдэмтэд нотолж байгаа 

"Энто" компанийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал 

-Виферон лаа Монгол Улсын эмийн бүртгэлд 2010 онд бүртгэгдсэн. Эмийн бүртгэлд бүртгэсний дараа гаж нөлөөний судалгааг хийдэг. Эрүүл мэндийн яамны гаж нөлөөний судалгаагаар 2010 оноос хойш Виферон лаатай холбоотой ямар ч гаж нөлөө илрээгүй гэж мэдээлсэн. Анх улсын бүртгэлд бүртгүүлэхдээ шаардлагатай бүхий л материалыг бүрдүүлсэн байсан гэж маш тодорхой байр суурь илэрхийлсэн. ОХУ-д 20 жил практикт хэрэглэгдэхдээ ямар ч гаж нөлөө илрээгүйг эрдэмтэд нотолж байна. 

 Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл 2018 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр 25 дугаар суваг телевизээр мэдэгдэл хийхдээ "Виферон лаа аюулгүй нь нотлогдоогүй нь гэдэг Азийн хөгжлийн банк болон олон улсын байгууллага,  эрдэмтдийн судалгаагаар тогтоосон учраас Эрүүл мэндийн даатгалаас хасах төдийгүй, Монгол Улсад хэрэглэж болохгүй" гэсэн. Арваннэгдүгээр  сарын 7-ны өдөр С1 телевизээр "Би эмчилгээнээс хасах тухай огт яриагүй" гэж байр сууринаасаа буцсан мэдэгдэл бас хийсэн. 

Сайд Азийн хөгжлийн банк гэж дурдсан тул бид энэ сарын 5-нд АХБ-д бичгээр хандсан. Тус банкны суурин төлөөлөгч тухайн үед гадаадад томилолттой явсан тул журмынхаа дагуу 5 хоногийн дараа буюу 10-ны өдөр өөрийнхөө цахим хуудсаар дамжуулан "АХБ ямар нэг эмийн үр дүн, гаж нөлөө, аюулгүй байдлын талаар судалгаа дүгнэлт хийгээгүй, хийдэггүй болно. Харин даатгалтай холбоотой эмийн үнийн судалгаа хийхэд санхүүжилт үзүүлсэн" гэж албан ёсоор мэдээлсэн. 

Эрүүл мэндийн сайдын зөрүүтэй мэдээлэл, байр сууриас болоод хохирогч нь сайд ч биш,  компани ч биш хэрэглэгч иргэд болж байна. Тиймээс иргэд биднээс мэдээлэл шаардаж байна. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүхэд Эрүүл мэндийн сайдын гаргасан нотлогдоогүй мэдээлэлд үндэслэн шүүхэд хандсан.  

Энэ бүтээгдэхүүн судалгааны шатанд 50 гаруй жил явж байгаад сүүлийн 20 жил эмнэлзүйн практикт хэрэглэгдэж байна. Томуу, томуу төст өвчний үед хүүхдэд болон жирэмсэн эхчүүдэд, бусад вирусийн төрлийн халдварын үед хэрэглэдэг.