ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Үс засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн

Т.САНДАГ-ОЧИР
2019-06-20

ЗУНЫ ДУНД ЦАГААН МОРЬ САРЫН ШИНИЙН 19 ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН ҮХЭР ӨДӨР

 

Үс засуулбал: Сайн нөхөртэй нөхөрлөнө
Наран ургах, шингэх: 04.53-20.54
Барилдлага: Шид 
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй 
Суудал: Шороо

Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн.