ТОСК-ийн эцэг, эхийн зөвлөлөөс хүүхдийн өрөөг гаргаж тохижууллаа

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2022-05-31

Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны тавдугаар сарын 25-ны өдрийн А/111 тоот тушаалын дагуу батлагдсан Хүүхэд хамгааллын бодлогыг “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байна.

Тодруулбал, “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Батжаргал “Компанийн эцэг, эхийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулах тухай” тушаалыг 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр баталж, компанийн “Эцэг, эхийн зөвлөл” үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.

Компанийн “Эцэг, эхийн зөвлөл”-өөс Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу 06 дугаар сарын 01-ний өдрийг угтан СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн “Жүжиглэх урлаг” хөтөлбөрийн оюутнуудтай хамтран албан хаагчдынхаа хүүхэд багачуудыг “Аладдин ба мянга нэгэн шөнийн үлгэр” тоглолтыг үнэ төлбөргүй үзүүллээ.

Мөн Хүүхэд хамгааллын бодлогын 4.8 дугаар зүйлд заасны дагуу хүүхдийн хөгжих, эрүүл аюулгүй орчин бүрдүүлж, хараа хяналттай байхад анхаарч, компанийн байранд “Хүүхдийн өрөө”-г гарган, албан хаагчдын хандивласан ном, тоглоом зэргээр тохижуулан, хүүхэд багачуудаа хүлээн авахад бэлэн боллоо.