Ерөнхий сайд цар тахлын хүнд цаг үед иргэн, аж ахуйн нэгжээ дэмжих үүднээс улс орон даяар ус, хог, цахилгаан, дулааны мөнгийг тэглэх түүхэн шийдвэрийг энэ сарын 13-нд гаргасан билээ. Энэхүү шийдвэр 2020 оны арванхоёрдугаар сарын 01-нээс эхлэн ирэх оны долдугаар сарын 01 буюу урин дулаан цаг ирэх хүртэл хэрэгжихийг Засгийн газраас шийдвэрлэсэн юм. Мөн нэр заасан есөн аж ахуйн нэгжээс бусад хувийн хэвшил, худалдаа үйлчилгээний төв зэрэг аж ахуйн нэгжүүдийн ус, хог, цахилгааныг төр даах шийдвэр ч гаргав. Үүнтэй зэрэгцэн сайжруулсан түлшний үнэ 75 хувиар буурч, талхнаас ч хямдхан боллоо. Өөрөөр хэлбэл, устай, дулаантай, цахилгаантай, түлштэй өвөл, хаврыг өнөтэй давах нөхцөлийг төрөөс бүрдүүлж өглөө. Төрийн шийдвэрт түмэн олон талархаж, ус, цахилгаанаа хэмнэх уриалга хүртэл гаргаж байна. Тэр ч бүү хэл, бэлэн мөнгө тарааснаас илүү бодит дэмжлэг боллоо. Иргэд аж ахуйн нэгж, цар тахлын хүнд үеийг зохистой туулахад бодитой тусламж, болсон гэж баярлаж байна.
....Түүнчлэн орой 18:00 цагийн байдлаар цахилгааны ачаалал 1224 МВт-д хүрч ОХУ-аас 233 МВт цахилгааныг импортоор авсан гэж мэргэжлийн байгууллагууд хэлж байна. Улаанбаатар хотын эрчим хүчний хэрэглээ ихэсч аваарийн горимд ажиллаж эхэлсэн гэдгийг сануулж байна. Өөрөөр хэлбэл, эрчим хүчний салбар эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгааг сануулж байна. Энэ хэвээр цааш үргэлжилбэл, нийслэлээрээ харанхуйд нэрвэгдэж, эрчим хүчний тэг зогсолтод хүрч магадгүйг мэргэжлийн байгууллага хэлж байх юм.....
Гэвч сайны хажуугаар саар гэдэг шиг зарим ухамсаргүй иргэд, аж ахуйн нэгжүүдээс болж, улсаараа харанхуй болох эрсдэлтэй нүүр тулж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна. Тухайлбал, шийдвэр хэрэгжиж эхэлсэн хоёр өдөртэй зэрэгцэж, эрчим хүчний шөнийн хэрэглээ 50мв-аар өсчээ. Тиймээс УБЦТС ТӨХК-иас "Бригадууд, дуудлагын төвийг бэлэн байдалд байлгаж, зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллаж байгаа ч зарим газар цахилгааны утас ачааллаа дийлэхгүй гэмтсэн тохиолдлууд ээлж, дараалан гарсаар байна гэж мэдэгдэж байх юм. Түүнчлэн орой 18:00 цагийн байдлаар цахилгааны ачаалал 1224 МВт-д хүрч ОХУ-аас 233 МВт цахилгааныг импортоор авсан гэж мэргэжлийн байгууллагууд хэлж байна. Улаанбаатар хотын эрчим хүчний хэрэглээ ихэсч аваарийн горимд ажиллаж эхэлсэн гэдгийг сануулж байна. Өөрөөр хэлбэл, эрчим хүчний салбар эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгааг сануулж байна. Энэ хэвээр цааш үргэлжилбэл, нийслэлээрээ харанхуйд нэрвэгдэж, эрчим хүчний тэг зогсолтод хүрч магадгүйг мэргэжлийн байгууллага хэлж байх юм. Бид ийм зовлон бэрхшээлийг мэднэ. Өмнө нь ч тулгарч байсан гэдгээ мартаагүй баймаар. Тухайлбал, 2018 оны есдүгээр сарын 15-нд эрчим хүчний ачаалал 1262 МВТ хүрч, IV цахилгаан станц ачааллаа даахгүй тэг зогсолт хийж, эрчим хүчний доголдолд орж байсан удаатай.
Гэтэл тэсгэм өвлийн хүйтэнд эрчим хүчний хэрэглээ огцом бий болж, цахилгаан станц ачааллаа даахгүй тэг зогсолт хийвэл Улаанбаатар хот ноцтой эрсдэлд орж болзошгүй байна. Иймэрхүү хариуцлагагүй үйлдлээс болж, айл өрх, орон сууцны барилгад гал түймэр гарч байна. Энэ төрлийн дуудлага мөн л нэмэгджээ. Ард иргэд, аж ахуйн нэгжээс ийм ухамсаргүй, увайгүй үйлдэл гарч байгаа нь дэндүү харамсалтай. Цар тахлын халдвар хэзээ дарагдах нь тодорхойгүй. Идэр есийн хүйтэн эхлэхэд хэдхэн хоног дутуу байна. Тиймээс цар тахлын өөдөөс бид хамтдаа зүтгэх учиртай. Ганцхан таниас улсын эрх ашиг хэмжигдэж байна. Тэгэхээр эх оронч гэдэг цээжээ дэлдсэн хоосон уриагаа хүнд цаг үед өрх гэр бүл, аж ахуйн нэгж, албан байгууллага бүгд сэтгэл, зүтгэл нэгтэйгээр хэрэгжүүлж чадсанаар цар тахлыг давж чадна.