Өвөр Монголын цахим соёлын өдрүүд “Хятад орныг танин мэдэх, Монгол Улстай холбогдох” гэсэн уриан дор энэ жил зохион байгуулагдаж билээ. Энэхүү соёлын өдрүүдэд зориулан БНХАУ-ын аялал жуулчлалын талаарх мэдээллийг уншигчдадаа хүргэж байна. БНХАУ жилд 55 сая гаруй жуулчин хүлээж авдаг. Өөрөөр хэлбэл, дэлхийн хамгийн жуулчид хүлээн авдаг орны нэг юм. Ингээд онцлох газруудыг тоймлон хүргэж байна. Баялаг түүх, сум дуган, хөшөө дурсгал болон байгалийн тогтоц нь Хятадад зорьж очигсдыг татдаг байна.
Тухайлбал, Цагаан хэрэм нь Хятадын хэд хэдэн хот, мужуудын газар нутгийг хамран оршдог. Энэ нь дэлхийн эквадорын бүсийн тэн хагастай ойролцоо урттай гэсэн үг юм. МЭ долдугаар зууны үед нүүдэлчдийн дайралтаас хамгаалах зориулалтаар барилгын явцыг эхлүүлсэн бөгөөд МЭ 220-206 оны үед Чин Ши Хуанг хааны зарлигаар хэрэмний ихэнх хэсгийг барьсан байдаг. 1368-1644 оны хугацаанд Мин гүрний үед хамгийн том хэсгийг Монгол болон Жүрчингүүдийн довтолгооноос сэргийлэн барьсан ч дийлэнх хэсэг нь нуран унасан байна. Уг бүтээн байгуулалт нь олон хүний хүч хөдөлмөр, амь нас шингэсэн, цайз, хана хосолсон байгууламж билээ. Мөн "Мянган цэргийн бунхан"-ыг үзэх гэж дэлхийн өнцөг булан бүрээс жилд нэг сая орчим жуулчид энд ирдэг байна. Шанши мужийн Ши Аний Линтон дүүргийн газар нутаг дээр оршдог бөгөөд 1974 онд худаг ухаж байсан хэсэг фармерүүд анх олсон гэдэг. МЭӨ III зууны сүүлчээр Хятадын хамгийн анхны эзэн хаан болох Чин Ши Хуаны зарлигаар буюу түүнийг таалал төгссөн хойно хамгаалах болно гэсэн сүсэг бишрэлд үндэслэн эдгээр цэргүүдийг бүтээсэн байдаг. Түүнчлэн олны анхаарлыг хамгийн их татдаг Хориотой хотыг нэрлэж болно. Тухайлбал, архитектурын үнэт олдвор болох энэхүү байгууламж нь 1406-1420 оны хугацаанд Мин гүрнээс Чин гүрний сүүлч хүртэл Засгийн газрын байр хэлбэрээр ашиглагдаж байжээ. Харин одоо уг газарт жил бүр 14 сая гаруй жуулчид ирж үздэг байна.
"Хориотой хот" нь дэлхийн модон барилгуудын эртний төлөөлөл бөгөөд ЮНЕСКО-оос гаргасан "Дэлхийн өв"-д албан ёсоор багтдаг билээ. Зайлшгүй үзэх ёстой газрын нэг бол яах аргагүй панда баавгай нь дан ганц Хятад улсын зэрлэг ан амьтдын төлөөлөл болоод зогсохгүй "Дэлхийн зэрлэг амьтдыг хамгаалах сан" зэрэг дэлхий дахины байгалиа хамгаалах гэсэн байгууллагуудын бэлэг тэмдэг болдог. Дэлхийн хэмжээнд байгаль дээр нийт 1,864 ширхэг үлдээд байгаа панда баавгайг Хятадын баруун хэсэгт өсгөн үржүүлж байна. Панда баавгайн судалгааны төв буюу 83 панданы гэр болсон энэ байгууламж нь Сичуаны төв Чэнгдуд байрладаг. Түүнчлэн Хунань мужийн Жангжиажиэ үндэсний ой модон дахь Тиэнмэн ууланд байрлах "Цагирган луун зам" нь далайн түвшнээс дээш км-ийн өндөрт орших 100 метрийн урттай шилэн гүүр билээ. 2016 оны зун нээлтээ хийсэн энэхүү байгууламж нь эрхий хуруу шиг хэлбэртэй уулын оройгоос гадагш гаргаж барьсан шилэн гүүртэй. Цагирган луун зам цогцолборын "Жангжиажиэ шилэн гүүр" нь дэлхий дээрх хамгийн өндөрт орших, хамгийн урт шилэн гүүр төдийгүй жуулчдын сонирхлыг татах зүйлс энд маш олон байдаг зэргээр нэрлэж болно.
Тэгвэл ӨМӨЗО-ны аялал жуулчлал мөн эрчимтэй хөгжиж байгаа билээ. Жилд ойролцоогоор 400 орчим сая жуулчин Өвөр Монголд аялаж, 800 тэрбум гаруй юаний орлого оруулсан гэх мэдээлэл бий. Тэр дундаа Хөх хот, Ордос, Алшаа аймаг аялал жуулчлалын тулгуур гэж нэрлэж болно. Тэр бүү хэл, аялал жуулчлалыг стратегийн тулгуур салбар болгон хөгжүүлж, жил бүр орлогоо 30-40 хувиар өсгөж, Хөх хөт, Ордос, Алшаа аймгийг ӨМӨЗО-ны аялал жуулчлалын үлгэр жишээ бүс болгож чаджээ. Өөрөөр хэлбэл, тэд аялал жуулчлалын тулгуур бүсийг хэрхэн хөгжүүлж, хүмүүсийг татаж болдог вэ гэдгийг бусдад үлгэрлэж байна.