2018 оны дэлхийн анхны хүүхэд болсон монгол хүүд С.Энхмөнх гэх нэр өгчээ

2018 оны дэлхийн анхны хүүхэд Монгол хүү байсан гайхалтай сайхан мэдээг уншигч танд бид анхлан хүргэсэн билээ. Тодруулбал, Австралийн Сидней хотод сурдаг оюутан бүсгүй болох Э.Сайнзаяа 2018 оны нэгдүгээр сарын 1-ны 01.20 минутад 4.150 кг жинтэй, 51.5 см өндөр хүү төрүүлсэн юм. Түүний хувьд хоёр дахь хүүхдээ төрүүлсэн нь энэ юм.

Тус улсын “Westmead” эмнэлэгт эсэн мэнд амаржсан хүүд аав нь Сүбээдэйн Энхмөнх гэх нэрийг хайрлажээ. Хүү өчигдөр нэрээ авсан байна. Монгол хүн бүрийн бэлэгшээн хүлээн авсан С.Энхмөнх хүүд олон газраас бэлэг ирж байгаа аж.

Австрали хотод ажиллаж амьдардаг монголчууд ч хүүд гарын бэлгээ өгч байгаа аж. Тухайлбал, тус улсад өөрийн нэрийн гутал, цүнх үйлдвэрлэж олонд танигдсан “Оогий” гэх бүсгүй өөрийн нэрийн бүтээгдэхүүнээс 1000 долларын бэлэг авах эрхийн бичгийг ээж хүү хоёрт өгсөн байна.