Бүргэдийн баярын тов гарчээ

54

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар аялал жуулчлалын холбоо болон Монголын бүргэдчид холбоо хамтран “Бүргэдийн баяр”-ыг зохион байгуулахаар болжээ. “Бүргэдийн баяр”-ыг  жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд тэмцээн хэлбэрээр явагддаг.

Энэ өдөр бүргэдчид үндэсний хувцсаараа гоёж, гаршуулсан бүргэдээ гарын шуун дээрээ суулгаж, бүргэдээр ан хийхэд сургасан морьтой жагсаж орж ирдэг билээ. Уг тэмцээнээс уламжлалт зан заншлыг хадгалсан байдал, өнгө, дизайн зэрэг бүх элементүүдийг нарийн шалгаж, хамгийн сайн үндэсний хувцас, морь, бүргэдийн тоноглолтой шилдэг оролцогчийг шалгаруулдаг.

“Бүргэдийн баяр” ирэх гуравдугаар сарын 04-05-ны өдрүүдэд нийслэлийн орчимд зохион байгуулагдах ажээ.