Тайваньд газар хөдөлж, зургаан байшин нуржээ

90

 Тайванийн зүүн хэсэгт өчигдөр шөнө дундын үед 6.4 магнитудын хүчтэй газар хөдөлж, зочид буудал зэрэг олон арван байшин нурж, сүйджээ. Үүний улмаас хоёр хүн нас барж, 200 гаруй хүн гэмтэж бэртсэн байна. АНУ-ын Геологийн судалгааны төвөөс мэдээлснээр газар хөдлөлт шөнийн 23.50 цагийн үед Хуальен хотоос зүүн хойд 21 км-т болжээ. Газар хөдлөлтийн гүн нь 9.4 км байсан аж.

Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас хотын Маршал гэх зочид буудлын зарим хэсэг нуржээ. Одоогоор  аврагчид дээд давхарт байрласан үйлчлүүлэгчдийг аврахаар ажиллаж байна. Зочид буудлаас гадна орон сууц, эмнэлэг гэх мэт зургаан байшин нурсан байна. Тайваньд сүүлийн гурван хоногт бага магнитудын хүчтэй 100 гаруй удаа газар хөдөлжээ.