“Монгол маркет” ХХК ууц, өвчүү чанах шинэ үйлчилгээ нэвтрүүллээ

114

Хүнсний аюулгүй байдлын ISO 22000:2005 олон улсын стандартыг хэрэгжүүлэгч, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэл, нийтийн хоолны салбарт 20 жил үйл ажиллагаа явуулж буй  “Монгол Маркет” ХХК сар шинийг угтан таны баярын ширээний ууц, өвчүү чанаж   хүргэж өгөх үйлчилгээг шинээр  нэвтрүүллээ.

“Монгол маркет”  компани нь  2013 оноос эхлэн үйл ажиллагаандаа хүнсний аюулгүй байдлын тогтолцоог хэрэгжүүлэн 2017 оны 6-р  сард Английн BSI компаниар магадлан итгэмжлүүлж ISO 22000:2005 олон улсын стандартын гэрчилгээг гардан авсан юм.  Ийнхүү эрүүл ахуйн стандартыг  бүрэн хангасан, орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон тус үйлдвэр нь    ууц, өвчүүг түргэн шуурхай, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг бүрэн хангасан үйлдвэрийн орчинд зориулалтын уурын тогоонд чанаж хүргэж өгч байгаагаараа  онцлог юм.   Захиалагчийн захиалгыг бүртгэж, ууц, өвчүүг хүлээж авахдаа  зориулалтын кодоор лацдах учраас хольж, солигдохгүй найдвартай гэсэн үг.

Эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчинд эсвэл хонгил, орцонд ууц, өвчүү чануулах гэж байхаар мэргэшсэн тогооч, махан махан бүтээгдэхүүний үйлдвэрт захиалга өгч үйлчлүүлэх нь олон давуу талтай. Үнийн хувьд ч  харьцангуй хямд төдийгүй, захиалгаар  хүргэж өгнө.

“Монгол маркет” ХХК нь 1998 оноос нийтийн хоолны үйлчилгээ эрхэлж эхэлсэн бөгөөд аж ахуйн нэгж байгууллагын катеринг, үхэр, хонь, адуу, ямаа, гахайны махыг стандартын дагуу хэрэглэгчийн захиалгад нийцүүлэн ангилах мах боловсруулах үйлдвэр, нэг ээлжиндээ 700 кг банш үйлдвэрлэх хүчин чадалтай Итали улсын бүрэн автомат баншны үйлдвэр,  дижитал удирдлагатай сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмжтэй давхар утлагат, хагас утлагат, чанамал хиам болон бүх төрлийн зайдасны үйлдвэр, цагт 5000 ширхэг нөөшилсөн мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай бүрэн автомат урсгал шугамтай нөөшилсөн махны үйлдвэртэй  юм.

Хаяг: Баянгол дүүрэг 20-р хороо, Эрчим хүчний гудамж,  “”Монгол Маркет ХХК-ний байр

Утас: 99038670, 99068674