Дрейк дэлгүүрийн худалдан авагчдын бүх тооцоог хийжээ

18

Хөгжмийн ертөнцийн хамгийн өгөөмөр оддын нэг болох реппер Дрейк Флорида мужийн Миами дахь нэгэн супермаркетаас худалдан авалт хийж байсан бүх үйлчлүүлэгчдийн тооцоог өмнөөс нь  хийж, бэлэг барьжээ.

Тэрбээр тус супермаркетад орохдоо чанга яригчаар авсан бүх барааных нь мөнгийг төлнө гэдгээ зарласан байна. Энэ үйл ажиллагаанд тэрбээр нийтдээ 50 мянган ам.доллар зарцуулжээ.

Тэдгээр үйлчлүүлэгчдийн дунд байсан нэг азтай худалдан авагч “Бидний хэн нь ч түүнийг ирнэ гэж мэдээгүй. Хүнсний зүйл цуглуулах гэж л тэр дэлгүүрт очсон юм. Гэтэл гэнэт л камераар зураг авч эхлэхэд бид үнэндээ юу болоод байгааг сайн ойлгоогүй” гэж ярьсан байна. Түүнчлэн, Дрейк Миамигийн ахлах сургуульд 25 мянган ам.долларын хандив өгч, их сургуулийн нэг оюутанд 50 мянган ам.долларын тэтгэлэг олгосон байна.