Кимийн зураг шүүмжлэл дагуулав

46

Реалити шоуны од Ким Кардашианы цээж нүцгэн зураг соошл сүлжээнд шүүмжлэл дагуулж эхэлжээ.  Хэзээнээс өөрийн цахим хуудастаа нүцгэн зургаа нийтэлдгээрээ алдартай бүсгүй энэ удаа нүцгэн зургаа дөрвөн настай охиноороо даруулсан нь олон нийтийн бухимдлыг төрүүлсэн байна.

Тэрбээр гурван хүүхэдтэй. Том охин нь дөрвөн настай Норт Уэст бол удаах хүү нь хоёр настай Сент Уэст юм. Харин саяхан гурав дахь хүүхдээ тээгч эхийн тусламжтайгаар төрүүлж, Чикаго Уэст гэж нэрлэснээ зарласан билээ.

Ким Кардашиан цээж нүцгэн толь руу харж, хойноосоо охиноороо уг зургийг авхуулсан байжээ.