Нар ургахаас өмнө мөр гаргах газраа очсон байвал зохино

Энэ жил саад тотгор багатай, үр тариа, өвс ургамал дэлгэрнэ. Зарим үед хур саатаж хомсдох тал бий. Хавартаа бол хатуу, салхи ихтэй, мал аж ахуй бага зэргийн хүндрэлтэй. Нялхас хөгшдөд ширүүн, залууст амгалан байна. Түшмэдүүд хууль дүрмийг эмх цэгцтэй сахиулна.

Жил солигдсоноор засал хийлгэхийн тухайд

XVII жаранд нэгээс 100 хүртэл насны хүмүүс аюулаас сэргийлж, засал номоо хийлгэж сэтгэл санаа, оюун билэг, бие махбодоо ариусгах хэрэгтэй. Орчлон хорвоод төрөх, өвдөх, өтлөх, үхэхийг хүн гэдэг амьтан заавал эдэлдэг далай юм. Хүн өөрөө хэзээ юу ирэхийг мэддэггүй. Орчлонд 404 өвчин, 360 ад дон, 81 тотгор, цаг усны 18 үхэл, 8 аюул болон 6 сав, 32 лагшин бий. Жилийн эргэлт өвөл хавар, салхи шуурга гэх мэтчилэн олон хүчин зүйлсээс шалтгаалж мэнгэ голлох, суудал өнцөгдөх, жил орох, хийморь унах гэхчилэн асуудал бий болдог.

Нар ургахаас өмнө мөр гаргах газраа очсон байвал зохино

Монголчууд шинэ жил эх­лэхэд тэр жилдээ аз хийморьтой, ажил үйлс нь өөдрөг байхыг бэлгэдэж, хаврын эхэн сарын шинийн нэгэнд ирж буй жилийнхээ заслыг хийж, өөр өөрийн сайн зүг рүүгээ гарч, сайн зүгээсээ ирдэг уламжлалтай билээ. Ингэхдээ шинийн нэгний өглөө эрт нар мандахын сацуу өөр өөрийн цог хийморийн зүгт чиглэн гарч, буян хишгийн зүгээс ирдэг заншилтай. Үүнийг “Мөр гаргах” хэмээн нэрийддэг билээ. Нохой жилийн шинийн нэгэн баасан гарагийн шаргачин туулай өдөр тохиож байгаа бөгөөд нар 08 цаг 25 минутад мандана. Нар ургахаас өмнө мөр гаргах газраа очсон байвал зохилтой. Мөр гаргахдаа малгай, бүсээ биедээ авч, аль болох шинэ хувцсаа өмсөж товчоо заавал товчлоорой. Таны суусан хөлөлөөс шалтгаалан доорх зүгт мөрөө гаргаж, дурьдсан тарнийг уншуулбал зохино.

 Суудал Хүйс Төрсөн он Гарах зүг, унших тарни, дом
Гал Эр 1906,1914, 1922, 1930, 1938, 1946, 1954, 1962, 1970, 1978, 1986, 1994, 2002, 2010, 2018 Зүүн урд буюу цог хийморийн зүгт гарч “Ум базар пад дагийни хум мама бизъяа суухай” тарнийг 7-21 удаа уншаад зүүн хойд зүгт гал гаргаж, түүнийгээ ус, цасаар унтрааж хаяад урд зүгээс ирнэ. Сундуй, Санжид зэрэг ном уншуулж,  Намсрайн хишиг даллага авахуулж, Гонгор тахиулаарай.
Эм 1902, 1910, 1918, 1926, 1934, 1942, 1950, 1958, 1966, 1974, 1982, 1990, 1998, 2006, 2014
Шороо Эр 1905, 1913, 1921, 1929, 1937, 1945, 1953, 1961, 1969, 1977, 1985, 1993, 2001, 2009, 2017 Баруун зүгт буй цог хийморийн зүгт гарч “Ум бадма дагийни хум мама бизъяа суухай” тарнийг 7-21 удаа уншаад зүүн зүгт чулуу, шороо, модны үртэс цацаад баруун урд зүгээс ирнэ. Сундуй, Санжид зэрэг ном уншуулж, Намсрайн хишиг даллага авахуулж, Гонгор тахиулаарай.
Эм 1903, 1911, 1919, 1927, 1935, 1943, 1951, 1959, 1967, 1975, 1983, 1991, 1999, 2007, 2015
Төмөр Эр 1904, 1912, 1920, 1928, 1936, 1944, 1952, 1960, 1968, 1976, 1984, 1992, 2000, 2008, 2016 Баруун урд зүгт буй цог хийморийн зүгт гарч “Ум раднаа дагийни хум мама бизъяа суухай” тарнийг 7-21 удаа уншаад хойд зүгт төмөр эдлэлийн зүйлд хүрч жижиг гал гаргаж хаяад баруун зүгээс ирнэ. Гомбо, Догсом, Цагаан шүхэрт зэрэг ном айлтгуулж, Далх тахиулаарай.
Эм 1904, 1912, 1920, 1928, 1936, 1944, 1952, 1960, 1968, 1976, 1984, 1992, 2000, 2008, 2016
Огторгуй Эр 1903, 1911, 1919, 1927, 1935, 1943, 1951, 1959, 1967, 1975, 1983, 1991, 1999, 2007, 2015 Зүүн хойш цаг хийморийн зүгт гарч “Ум пагма дагийни хум мама бизъяа суухай” тарнийг 7-21 удаа уншаад зүүн урд зүгт огторгуйд модны үртэс цацаад баруун хойд зүг буюу буян хишгийнхээ зүгээс ирнэ. Банзрагч, Санжид зэрэг ном уншууж, Намсрайн хишиг даллага авхуулж Гонгор тахиулаарай.
Эм 1905, 1913, 1921, 1929, 1937, 1945, 1953, 1961, 1969, 1977, 1985, 1993, 2001, 2009, 2017
Ус Эр 1902, 1910, 1918, 1926, 1934, 1942, 1950, 1958, 1966, 1974, 1982, 1990, 1998, 2006, 2014 Зүүн урд буюу амин зүгтээ гараад “Ум гарма дагийни хум мама бизъяа суухай” тарнийг 7-21 удаа уншаад баруун зүгт ус цацаж дээгүүр нь алхаад хойд буюу буян хишгийнхээ зүгээс ирнэ. Лхам, Алтангэрэл зэрэг номуудыг айлтгуулаарай.
Эм 1906, 1914, 1922, 1930, 1938, 1946, 1954, 1962, 1970, 1978, 1986, 1994, 2002, 2010, 2018
Уул Эр 1909, 1957, 1925, 1933, 1941, 1949, 1957, 1965, 1973, 1941, 1989, 1997, 2005, 2013 Баруун зүгт буй эмийн зүгтээ гараад “Ум будда дагийни хум мама бизъяа суухай” тарнийг 7-21 удаа уншаад урд зүгийн ууланд үртэс, шороо, чулуу хаяад зүүн хойд буюу буян хишгийнхээ зүгээс ирнэ. Гомбо, Банзрагч зэрэг ном уншуулаарай.
Эм 1907, 1955, 1923, 1931, 1939, 1947, 1955, 1963, 1971, 1979, 1987, 1995, 2003, 2011
Мод Эр 1908, 1956, 1924, 1932, 1940, 1948, 1956, 1964, 1972, 1940, 1988, 1996, 2004, 2012 Хойд цаг хийморийн зүгтээ гараад “Ум базар дагийни хум мама бизъяа суухай” тарнийг 7-21 удаа уншаад баруун зүгт мод, шүдэнз хугалж хаяад зүүн зүгээс ирнэ. Сундуй, Цанжид, Гомбо, Чойжоо, Лхам тахиулаарай.
Эм 1908, 1956, 1924, 1932, 1940, 1948, 1956, 1964, 1972, 1940, 1988, 1996, 2004, 2012
Хий Эр 1907, 1955, 1923, 1931, 1939, 1947, 1955, 1963, 1971, 1979, 1987, 1995, 2003, 2011 Урд цаг хийморийн зүгтээ гараад “Ум базар пад дагийни хум мама бизъяа суухай” тарнийг 7-21 удаа уншаад баруун хойд зүгт цаас урж салхинд хийсгээд зүүн урд буян хишгийнхээ зүгээс ирнэ. Лхам, Ширнэн зэрэг ном уншуулаарай.
Эм 1909, 1957, 1925, 1933, 1941, 1949, 1957, 1965, 1973, 1941, 1989, 1997, 2005, 2013

 

XVII жарны 32 он буюу есөн улаан мэнгэтэй “Тийн унжлагат” хэмээх шар нохой жилийн өнгийг Зүүн хүрээ Дашчойлин хийдийн зурхайч Гэлэн данзан чойсон лам Алтангэрэлийн зурснаар хүргэв.

Онцгойлсон засалтай жилтнүүд

Жил орогсдын засал:

Энэ жил 13, 73-ны жил нь “Хүү” махбодитой жил бөгөөд бие, эрүүл мэнд хямрах гэмтэй тул Найман гэгээн, Лхамын ганшиг хуруулж, балин өргө.

25, 85-ны жил нь төрсний “Нөхөр” махбодитой жил ба жаргал зовлон ээлжлэн ад зэтгэр босох тул Догсун, Доржномжом, Цэнд, Доржнамжомын жавтуй сайн.

37, 97-ны жил нь төрсний жилийн “Дайсан” махбодитой жил ба гарлага гарах тул Юмжайвриндүйсүм, Цэвэгмэдийн чого хуруулж, лусад балин өргө.

49-ний жил нь “Эх” жил ба хийморь доройтох гэмтэй. Нити, Жэнсрэг зохимжтой.

61-ний жил өөрийн төрсөн жилтэй адил махбодитой жил бөгөөд шулмын хөнөөл гарах тул Ширнэн уншуул. Сац салбиул, Цэдэв насан бүтээл үйлдвээс сайн.

Жил орсон хүмүүс оршуулга, хурим найрыг цээрлэж, зайлшгүй үед цээр гарга. Эр хүний жил “угтаж ордог” тул урдаас засч сэрэмжил. Эм хүний жил “үдэж дагадаг” тул жил орсны дараа ч засал хийлгэ. “Жилээ угтаж” ордог дөрвөн жил бол бар, могой, бич, гахай. Харин “жилээ барьж ордог” дөрвөн жил бол хулгана, туулай, морь, тахиа.

Тэгвэл “жилээ дагаж” ордог дөрвөн жил нь үхэр, луу, хонь, нохой болой.

Туулай жилтнүүд “дүнсэр” буюу “харш” жилтэй учирна. Хулгай, дайсан, зохисгүй үйлүүдтэй учирч магад. Догсом, Базарсад, Жалцанзэмобүнжан уншуул, замд гарахдаа Далх тахиул.

Морь, хулгана жилтнүүд “шишил” /бага харш/ буух тул Жадамба, Ногоон дарь эх уншуул, амин золиг гаргуул.

Үхэр, могой жилтнүүд “ивээл жилийн” буюу “тунсум” засалтай. Гарз гарах тул их үйл эхлэн үйлдэхийг тэвч. Хийморийн сан, Цагаан шүхэрт, Ганшиг уншуул.

Морь жилтнүүд “цагаан жил” буюу “логар” ургах тул сэтгэл энэлэх, шарх гарах гэм буй.

Маналын чого уншуулж, сахиусаа тахь.

Мэнгэний засал:

“Гогэг” буюу “үүдний тотгор” таарахад хүн, эд малд муу тул шүтээнд тахил өргөж, Цагаан шүхэрт, Нанжид уншуулж, Догжүр үйлд.

Суудлын засал:

Хулгана, бар, луу, морь, бич, нохой жилтнүүд суудлын өнцгийн засал хийлгэ.

Нашидүрсүмийн засал:

Могой, морь жилтнүүд жилийн Нашидүрсүмийн засалтай.

Есөн нүдний засал:

Насны буюу жилийн есөн нүд нь 9, 18, 27, 36, 45, 54, 63, 72, 81 насанд тохиох ба 9, 81-ний нүд нь аминд хорлолтой тул Цэдүв хуруулж Чивэл хийлгэ.

18, 36, 54-ний есөн нүд нь эд хөрөнгө, мал адгууст хорлолтой тул сан олонтаа тавиулж, балин тахил өргөж хишиг даллага авахуул.

27, 72-ны есөн нүд нь өд зэтгэрийн хөнөөлтэй тул сахиусныхаа Ганшиг уншуул.

45, 63-ны есөн нүд нь зовлон гаслан авчрах тул Цагаан шүхэрт нас тоолон уншуулж Сундуй айлтга. Ер нь есөн нүд эзэлснээр эм аливаа хүмүүн “есөн нүдний засал” хийлгэж насны тоогоор Сац тавиулж, Жавтүй хүрт.

Үхээрийн жил /өөрийн бага түйтгэр/ огторгуйд ургаваас өвдөх, үхэх, гарз хохирол тэргүүтэн гарах тул Цэнд, Сэдэд, Дара эх, Нийтийн гас номнуудыг олонтаа уншуул.

Их түйтгэр /өөрийн их түйтгэр/ болон яргачны их, бага түйтгэртэй жил огторгуйд ургаваас Нити, Палчэн уншуул.

Эдгээр жилд есөн нүд лүгээ давхарлаваас ширүүн тул насны бүтээл, Чивүл тэргүүтнийг үйлдүүл.

Сүлдний засал:

“Сүлд тэнэх” буюу “лачам” таарвал амь нас доройтох бөгөөд хүссэн хэрэг бүтэхгүй байх тул Сахиусны ганшиг, Насны чого үйлд.

Түймийг буюу “ясан нүд” таарвал морь өшиглөх, үхэр тийрэх, нохой зуух тэргүүтэн гарах тул Цагаан шүхэрт олонтаа, Цагаан шүхэртийн догжүр, суудлын засал хийлгэ.

“Суудлын Огторгуйд үүд” таарвал жижиг өвчин болон гараг адаар хорлогдох гэм байх тул Ногоон дара эх, Лома жон майн сүн уншуулж, Мандал өргүүлэх хэрэгтэй.

“Суудлын газрын үүд” таарвал газрын эзний хорлол ирэх хийгээд гарз гарах тул Шивдэг сан дорма, Дашзэвэг, Нанжид, Алтангэрэл уншуул.

Жич: Заслын ном давхцан гарч байвал заавал тэр бүгдийг дахин давтан уншуулах шаардлагагүй. Нэг л удаа уншуулахад болно.