Дани улсын хунтайж Хенрик 83 насандаа таалал төгслөө

14

Дани улсын хунтайж  Хенрик хоёрдугаар сарын 13-ны өдрийн 23:00 цагт Фреденсбургийн ордондоо нас барсан талаар өнөөдөр тус улсын Эзэн хааны гэр бүл олон нийтэд мэдэгдлээ.

Хунтайж Хенрик нэгдүгээр сарын сүүлээр уушгины хатгалгаа өвчин тусч эмнэлэгт хэвтсэн бөгөөд нарийвчилсан шинжилгээний хийсэн эмч нар түүний уушгинаас хоргүй хавдар илрүүлжээ. Хенрикийн биеийн байдал өнгөрсөн баасан гарагаас эрс муудаж, хүндэрсээр урьд шөнө таалал төгссөн байна.

Хунтайж нас барсан гэдэг авсан даруйдаа түүний хүү хунтайж Фредрик гэр бүлийнхээ хамт Пёнчаны олимпын наадмыг орхин Данид ирсэн талаар И-онлайн сайт мэдээллээ.