Гавьяатыг газар гишгүүлсэнгүй /live/

3815

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, нэр бүхий хүмүүсийг төрийн одон медалиар шагналаа. Төрийн одон медалиар шагнуулсан хүмүүсийн дундаас онцгойлох нэг хүн байсан нь Монголын анхны Ардын жүжигчин Цагааны Цэгмидийн хүү, МУГЖ, Төрийн шагналт жүжигчин Ц.Төмөрбаатарын дүү Ц.Төмөрхуяг байв.

Ц.Төмөрхуяг нь 1980 онд УБДС-ийн Кино драмын ангид элсэн орж, найруулагч Г.Доржсамбуу багшийн ангид хуваарилагдан суралцаж төгсөөд 1984 онд ДУАТ-т жүжигчнээр орж байв. Ардын жүжигчин Цагааны Цэгмэдийн бага хүү тэрбээр Монголын театр, киноны жүжигчин юм. Тэрбээр “Сити” их сургуулийн Кино-Драмын тэнхимийн уран чадварын багшаар ажиллахын зэрэгцээ тайз, дэлгэцийн олон арван бүтээлд дүрээ мөнхөлсөн билээ.

Тухайлбал, “Мөнх тэнгэрийн хүчин дор”  киноны Нялх Сэнгүм, “Илд цэцэг”, “Залуу нас”, “Шүүдэр дундуур”, “Ээж”, “Маш нууц”, “Миний ах атаман”, “Манан зүсэгч”, “Анхны харц”, “Хоёр ертөнц” зэрэг кинонд гол болон туслах дүрд тоглосон. Мөн “Ээж” кинонд бүтээсэн дүрээрээ 2017 онд “Cinema Awards” Монголын кино урлагийн дээд шагнал гардуулах наадмаас “Шилдэг эрэгтэй туслах дүр” шагнал хүртэж байв. Ард түмний гавьяат хэмээгдэж байсан эрхэм жүжигчний энгэрт гавьяатын одон гялалзлаа.

МУГЖ Ц.Төмөрхуягийг шагналаа гардаад, Төрийн ордноос гарч ирэхэд нь жүжигчид болон шавь нар нь газар гишгүүлэлгүй, гар дээрээ өргөн явсан юм.

Жүжигчин Цэгмидийн Төмөрхуяг Монгол Улсын гавьяат цол тэмдгээр шагнуулаад гарч ирж байна

Posted by gogo.mn on Tuesday, February 13, 2018