“Монгол банхар” мөнгөн зоосыг худалдаанд гаргав

17

Монголбанк нь Эрдэнэсийн сангийн тухай хуулийн холбогдох заалтуудын дагуу Монгол Улсын болон олон улсын нийтлэг ач холбогдол бүхий тэмдэглэлт ой,  онцгой чухал үйл явдлыг тохиолдуулан үнэт металлаар дурсгалын зоос үйлдвэрлүүлдэг аж. Тэгвэл энэ оны “Нохой” жилийг угтан “Монгол Банхар” мөнгөн зоосыг худалдаанд гаргажээ.

Тодруулбал, Монголбанк “Эрдэнэсийн сан”-гийн дурсгалын зоосны цуглуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах зорилгоор 1972 оноос эхлэн 12 жил, Монгол Улсын нэн ховор амьтад, олимпын тамирчид, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн гэх мэт олон цуврал сэдвүүдээр дурсгалын алт, мөнгө, зэс зооснуудыг үйлдвэрлэдэг.

Үүнтэй холбоотой өнгөрсөн оноос Монгол Улсад нэн ховордож байгаа амьтдыг хамгаалах, олон улсад таниулан сурталчлах зорилгоор “Говийн баавгай” зоосыг санаачлан гаргасан билээ.