Н.Энхбаяр: “Их өр”-өөр бүтээн байгуулалт хийсэн, МАНАН харин бондоор улсаа барьцаанд тавилаа

85

МАХН-ын хоёрдугаар их чуулган өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 21 аймаг нийслэлийн есөн дүүргийн 1044 төлөөлөгч оролцож буй чуулган өчигдөр намын даргаараа Н.Энхбаярыг 100 хувийн саналаар улираан томилох шийдвэр гаргасан юм.

Улмаар Н.Энхбаяр намын гишүүддээ тавьсан илтгэлдээ “Бид “Их өр”-өөр их бүтээн байгуулалт хийсэн. Харин МАНАН бондын өрөөр Монгол Улсыг барьцаанд тавьсан. Хувьсгалт гэж ер нь юу гэсэн үг юм бэ. Хувьсгалт гэдэг нь богино хугацаанд эрч хүчтэйгээр хөгжинө гэсэн үг. Хувьсгалт гэж бусдаас шалтгаалахгүйгээр өөрөө өөрөө хувь заяандаа эзэн болохын нэр. Хувьсгалт гэж зоригтой байх, ирээдүй рүүгээ тэмүүлэхийн нэр.

Монголд хувьсгалт нам хэрэгтэй, хувьсгалт өөрчлөлт хэрэгтэй гэж бид өнөөдөр ард түмэндээ хэлж байна. Одоо монголд дахин хувьсгал хийх цаг нь ирсэн байна. Гэхдээ хувьсгал хийхдээ Үндсэн хуулийн хувьсгал хийцгээе” хэмээн уриалжээ.

 

Өнөөдрийн МАХН-ын удирдлагуудын боловсруулсан Үндсэн хуулийн төслийг гишүүдддээ танилцуулж, саналыг нь тусгах болсон байна. Чуулганы төгсгөлд Монгол Улсын хөгжлийн гарц, шийдлийг тодорхойлж, ард түмэнд хандсан уриалга гаргахаар төлөвлөжээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Төрийн ордонд МАХН-ын Их хурал гэгчийг зохион байгуулж, өөрийгөө намын даргаар томилж, бүр үндсэн дүрэм баталж, Дээд шүүхэд хандсан ч Дээд шүүх дотооддоо учраа олохыг зөвлөөд дүрмийг хэлэлцээгүй байдаг. Тиймдээ ч удтал Их чуулганаа хийгээгүй байсан МАХН-ынхан намаа бусдад алдахаас өмнө ийнхүү хуралдаж намын даргаа дахин томилов бололтой.